Барилгын салбарын шилдгүүдийг шалгаруулна

Барилгын хөгжлийн төв, “М Жи Эл Интернэшнл” ХХК болон “Форбес Монголиа” сэтгүүл хамтран   Шилдэг барилга/ байгууламж шалгаруулах “Mongolian Property Awards 2015” төслийг хэрэгжүүлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 7-нд хамтран ажиллах санамж бичгийг үйлдлээ.  Энэ үеэр талуудыг төлөөлж, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, “М Жи Эл Интернэшнл” ХХК-ийн захирал Л.Энхтөр, “Форбес Монголиа” сэтгүүлийн төслийн менежер С.Зоригтбаатар нар санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Зургийн тайлбар:
Зүүн гар талаас: “М Жи Эл Интернэшнл” ХХК-ийн захирал Л.Энхтөр, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, “Форбес Монголиа” сэтгүүлийн төслийн менежер С.Зоригтбаатар

 

Дэмжигч
байгууллагууд

Хэрэв хэд хэдэн компани нийлэн гүйцэтгэсэн төслийг бүртгүүлэх бол заавал оролцон гүйцэтгэсэн компаниудад мэдэгдэн зөвшөөрөл авсан байх ёстой ба хэрэв хэд хэдэн компани ижил төслөөр оролцох тохиолдолд хоорондоо тохиролцон төслийн зохиогчийн эрхээр нэг л компани бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.

Зохион байгуулагчдын зүгээс хамгийн эхэнд бүртгүүлсэн компанийг бүртгэх болно. Компани хооронд зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.