Ирээдүйд робот барилга барьж, хүмүүс зүгээр л удирдана

Ирээдүйд робот барилга барьж, хүмүүс зүгээр л удирдана

Ирээдүйд робот барилга барьж, хүмүүс зүгээр л удирдана Дэлхийн барилгын салбар ирээдүйд бүрэн автоматжиж, хүний оролцоо багасах юм. Тухайлбал, барилга барих талбайг нисэгчгүй онгоцны тусламжтайгаар нарийвчлан судалж, 3D принтерийн аргаар, үндсэн эд ангиудыг үйлдвэрийн аргаар бэлтгэн хэвлэж, GPS, радио давтамжийг тодорхойлох технологиор материал, тоног төхөөрөмжөө шалгадаг болжээ. Түүгээр ч зогсохгүй робот, автомат төхөөрөмжүүд барилгын талбар дээр ажиллаж, 3D лазер сканнер буюу агаарын зургаар ажлын үйл явцыг виртуал загвартай нь харьцуулан хянаж, алдаа гарвал залруулах юм. Японы тоног төхөөрөмж үйлдвэрлэгч корпораци ажлын үйл явцыг нисэгчгүй онгоцоор хянадаг, бүрэн автомат бульдозер зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэ мэтчилэн барилгын салбарын хөгжил нь техник, технологитой салшгүй холбогдож байна. Дэлхийн шилдэг компанийн удирдлагууд ирээдүйд барилга хэрхэн хөгжих вэ гэдгийг өөр өөрсдийнхөөрөө дүгнэн тайлбарлаж байна. “Pype” корпорацийн гүйцэтгэх захирал Сунил Дорараян “Барилгын салбарын 80 хувь нь автоматжиж, үлдсэн 20 хувь нь хяналтын системд шилжинэ” гэж онцолсон байна. АНУ-ын “Bechtel” барилгын компаниас “Хүмүүс барилгын талбай дээр хяналт тавьж, бэрхшээл гарвал шийдвэрлэх зэргээр чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Технологийн дэвшил бидэнд шинэ боломж олгож байна” хэмээсэн юм. Тэд автомат төхөөрөмж, роботууд хүний хөдөлмөрийг “булаана” гэдэгт итгэлтэй байгаа төдийгүй ирээдүйд төлөвлөлт, чанарын хяналт, удирдлагыг хариуцсан шинэ ажлын байр гарч ирнэ гэж дүгнэжээ. Роботууд өнөөдрийнхөөс илүү гайхамшигтай барилга сүндэрлүүлэх цаг ойрхон байна. 

 

 

 

Шалгаруулалтын Ангилал

Дэмжигч
байгууллагууд

Хэрэв хэд хэдэн компани нийлэн гүйцэтгэсэн төслийг бүртгүүлэх бол заавал оролцон гүйцэтгэсэн компаниудад мэдэгдэн зөвшөөрөл авсан байх ёстой ба хэрэв хэд хэдэн компани ижил төслөөр оролцох тохиолдолд хоорондоо тохиролцон төслийн зохиогчийн эрхээр нэг л компани бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.

Зохион байгуулагчдын зүгээс хамгийн эхэнд бүртгүүлсэн компанийг бүртгэх болно. Компани хооронд зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.