Монголын барилгын хөгжлийг тодорхойлох MPAwards зохиогдоно

Форбес Монголиа”   сэтгүүл,              “М Жи Эл Интернэшнл” ХХК,  Монголын Барилгын Үндэсний Ассоциаци хамтран “Mongolian Property Awards 2015” төслийг зохион байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол “Их тэнгэр цогцолбор”-т өнгөрсөн оны есдүгээр сард болсон билээ. Мөн өнгөрсөн 12 дугаар сард “Форбес Монголиа” сэтгүүл уламжлал болгон зохиодог “Өглөөний  цай” уулзалтаа Монголын барилгын салбарын томоохон төлөөллүүдийг урьж, “Евро стандарт – Барилгын салбарын хөгжлийн гарц” сэдвийн дор МБҮА-тай хамтран зохион байгуулсан юм.

Дэмжигч
байгууллагууд

Хэрэв хэд хэдэн компани нийлэн гүйцэтгэсэн төслийг бүртгүүлэх бол заавал оролцон гүйцэтгэсэн компаниудад мэдэгдэн зөвшөөрөл авсан байх ёстой ба хэрэв хэд хэдэн компани ижил төслөөр оролцох тохиолдолд хоорондоо тохиролцон төслийн зохиогчийн эрхээр нэг л компани бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.

Зохион байгуулагчдын зүгээс хамгийн эхэнд бүртгүүлсэн компанийг бүртгэх болно. Компани хооронд зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.