“Жигүүр гранд” групп Азийн үл хөдлөх хөрөнгийн дээд шагнал хүртлээ

Монгол Улсын барилгын салбар Ази тивд үнэлэгдсэн таатай мэдээгээр Та бид шинэ долоо хоногийг эхлүүлж байна. Ингэхдээ зөвхөн монгол инженерийн шийдлээр 100 хувь монгол ажилчдыг нэгтгэн 30 орчим жил үйл ажиллагаа явуулж буй үндэсний хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч компани Ази тивийн хамгийн нэр хүндтэй, тэргүүн шагнал хүртсэн нь монгол ур ухаан, монгол чанар олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хэрхэн үнэлэгдэж эхэлсний тод жишээ болж байна.

“Asia property awards” буюу Азийн үл хөдлөх хөрөнгийн шагнал гардуулах тэргүүн дээд ёслолын ажиллагаа 11 дүгээр сарын 8-ны өдөр Сингапур улсад зохион байгуулагдаж, нийт 17 номинацид Ази тивийн шилдгүүдийг шалгаруулахад манай улсын “Жигүүр гранд” групп“Special Recognition in CSR” буюу Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч тивийн шилдэг компани шагнал хүртлээ. Түүнчлэн “Best Apartment Development” номинацид тус группийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно баригдаж буй “Parkview Residence” хотхон нэр дэвшиж өрсөлдсөнөөс “Highly recommended” буюу Шүүгчдийн таашаалд нийцсэн шилдэг шагналын эзэн болсон байна.

“Жигүүр гранд” групп нь Монгол Улсын барилгын салбарт 28 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй үндэсний ууган бүтээн байгуулагчдын нэг. Монголчуудаас хүртсэн “Чанартай барилга үйлдвэрлэдэг” гэх үнэлгээгээ өнөө хэр хадгалсаар яваагийнх нь гол нууцыг монгол хүн монголчууддаа зориулж бүтээн байгуулах ёстой гэсэн удирдлагын багийн чиг шугам гэж салбарынхан нь дүгнэдэг юм билээ. Энэ хугацаанд нийт 3000 гаруй айлын орон сууцууд барьж ашиглалтад оруулснаас 100 хувь захиалагдсан амжилт үзүүлжээ. 

“Asia property awards” ёслолоос Шүүгчдийн таашаалд нийцсэн шилдэг шагнал хүртсэн “Parkview Residence” хотхон нь “Жигүүр гранд” группийн одоо хэрэгжүүлж буй төсөл юм байна. Орон сууц нь орчин үеийн төгс хэрэглээнд нийцсэн, оршин суугчдынхаа ая тухыг хангасан тохилог хотхон гэж шагнал гардуулах ёслолын ажиллагааны шүүгчдийн зүгээс тодотгож дүгнэсэн байна.

“Parkview Residence” хотхонд 520 айлын орон сууц, оршин суугчдын хэрэгцээнд нийцүүлсэн “Парк Од” үйлчилгээний төв, оффис барилгын цогцолбор, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шууд холбох битүү, шилэн гүүрэн гарц байгуулахаар “Жигүүр гранд” группийн 1000 гаруй барилгачид ажиллаж буй юм байна. Ер нь тус групп 28 жилийн хугацаанд Монгол Улсын барилгын салбарт 8000 гаруй боловсон хүчинг бэлтгэн туршлагажуулсан түүхтэй аж.

Ямартай ч Азийн үл хөдлөх хөрөнгийн шагнал гардуулах тэргүүн дээд ёслолын ажиллагаанд Монгол Улс энэ жил анх удаагаа оролцож, томоохон амжилтуудыг үзүүллээ. “Жигүүр гранд” групптэй хамт манай улсаас “Номин Констракшн”, “Түрэлт”, "Өндөр улаан трэвел", “Аsia pacific investment partners” зэрэг компаниуд оролцож, Монгол Улс нийт 6 дээд шагналын эзэн болжээ.

Эх сурвалж: http://www.hiub.mn/content/read/11260.htm

Шалгаруулалтын Ангилал

Дэмжигч
байгууллагууд

Хэрэв хэд хэдэн компани нийлэн гүйцэтгэсэн төслийг бүртгүүлэх бол заавал оролцон гүйцэтгэсэн компаниудад мэдэгдэн зөвшөөрөл авсан байх ёстой ба хэрэв хэд хэдэн компани ижил төслөөр оролцох тохиолдолд хоорондоо тохиролцон төслийн зохиогчийн эрхээр нэг л компани бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.

Зохион байгуулагчдын зүгээс хамгийн эхэнд бүртгүүлсэн компанийг бүртгэх болно. Компани хооронд зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.