"Mongolian Property Awards 2016" Нийгмийн хариуцлага

2017 оноос "Шилдэг Барилга" санг үүсгэн байгуулсан бөгөөд "Mongolian Property Awards 2016" Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний тасалбар хэвлэлтээс хэмнэсэн зардал, мөн борлуулалтын орлогын тодорхой хувийг нийгмийн сайн сайханд зориулан JCI Олон улсын байгууллагын 2015 оны 100 жилийн ойн нэрэмжит Дэлхийн Чуулган, 2016 оны Дэлхийн Чуулганаас Шилдэг төслөөр шалгарсан “JCI Mongolia” байгууллагын “Их хүрээ” салбар байгууллагын жил бүрийн уламжлалт ”Ногоон ирээдүй” төслийн санхүүжилтанд болон ШУТИС-ын Барилга, архитектурын сургуулийн шилдэг оюутнуудын сургалтын төлбөрийн тодорхой хувьд зориулагдах болно.  

"НОГООН ИРЭЭДҮЙ" ТӨСӨЛ

JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200 000 гаруй идэвхтэй 1 000 000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. JCI Монгол байгууллагын хувьд өнөөдрийн байдлаар 900 гаруй гишүүдтэй бөгөөд анх байгуулагдсанаас хойш 40-өөд төсөл арга хэмжээг амжилттай зохион байгуулж ирлээ.

JCI Их Хүрээ салбар байгууллага нь Монгол улсад төдийгүй дэлхий нийтийн тулгамдаад байгаа БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН /Тогтвортой Хөгжлийн 3 тулгуур багана/  асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор өөрийн бүс нутагт ногоон ирээдүйг бүтээхийн төлөө “НОГООН ИРЭЭДҮЙ” төслийг санаачлан, 2012 оноос хойш тогтвортой хэрэгжүүлж байна.

5 дахь жилдээ хэрэгжиж буй уг төсөлд Улаанбаатар агаарын бохирдлыг багасгах эхний зорилттойгоор утаа ихтэй хэсгүүдэд байрлах Ерөнхий боловсролын дунд сургуулийн 26,000 хүүхэд, 512 багш, 12,000 эцэг эх, асран хамгаалагч нарыг хамруулаад байгаа бөгөөд энэхүү төсөл нь JCI байгууллагын 2015 болон 2016 оны Дэлхийн Чуулган мөн JCI Монгол байгууллагын 2016 оны Үндэсний Чуулган тус бүрээс Байгууллагын Нийгмийн Хариуцлагын Хүрээн дэхь Шилдэг төслөөр шалгарсан байна.

 

Дэмжигч
байгууллагууд

Хэрэв хэд хэдэн компани нийлэн гүйцэтгэсэн төслийг бүртгүүлэх бол заавал оролцон гүйцэтгэсэн компаниудад мэдэгдэн зөвшөөрөл авсан байх ёстой ба хэрэв хэд хэдэн компани ижил төслөөр оролцох тохиолдолд хоорондоо тохиролцон төслийн зохиогчийн эрхээр нэг л компани бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.

Зохион байгуулагчдын зүгээс хамгийн эхэнд бүртгүүлсэн компанийг бүртгэх болно. Компани хооронд зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.