Ляу Тай Кэр: Сингапур улс хүн амынхаа тоог 10 саяд хүргэхийн тулд одоо ч гэсэн анхаарах шаардлагатай.
Одоогийн “Сингапурын орчин үеийн архитектур” өнгө төрх энэ хүний дөрвөн жилийн өмнө хэлснээр биеллээ олж байна.
Доктор Ляу Тай Кэр сигапурын алдарт “ Марина Вэй Сэндс Экспо энд конвеншн центр”-т болсон Азийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын эхний өдөр “The New Paper” сонинд өгсөн ярилцлагадаа ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм.
79 настай доктор Ляу нь Сингапурын орчин үеийн архитектурыг тодорхойлогч бөгөөд тэрээр Сингапурын тогтвортой байдлыг хадгалж авч үлдэхийн тулд одооноос төлөвлөх эхлэх нь маш чухал гэдгийг онцолсон.
Тэрээр 1979-1989 онд барилгын салбарыг удирдсан бөгөөд 1992 он хүртэл Хотыг дахин хөгжүүлэх хорооны ахлах төлөөлөгч, төлөөлөлтийн албаны гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Одоо бол “RSP Architects Planners & Engineers” ХХК-ийн захирал.
Тэрбээр хүн амын өсөлтийг дэмжихийн тулд газрын нөөцийг тооцоолохгүй юм бол эрсдэлтэй гэдгийг сануулж байна.Мөн Сингапурын оршин суугчид гомдол гаргахаас өмнө тус улсыг хэр удаан оршин тогтнуулах хүсэлтэй байгаагаа өөрсдөөсөө нэг асуу гэж нэмж хэлэв.Хэрэв хөрш орнуудаас хамааралтай болбол хөгжихөд бэрхшээлтэй гэдгийг ч анхаарууллаа.
2030 он гэхэд Сингапур улсын хүн ам 6,5-6,9 саяд хүрнэ гэж 2013онд таамаглал дэвшүүлсэн байдаг бөгөөд харин доктор Ляу 2100 он гэхэд Сингапурчууд 10 саяд хүрнэ гэж судалгаанд үндэслэн тайлбарлав.
Сингапурын харьяат иргэдийн тухайд хүн ам өсөх тусам дэд бүтэц ачааллаа дийлэхээ болино гэж шүүмжилдэг.Гэхдээ 2016 оны байдлаар тус улсын хүн ам 5,6 саяд хүрсэн байгаагаас үзвэл 2100 он гэхэд 10 сая хүрнэ гэдэг таамаглал бол маш бага хувиар өснө гэж тооцож байна.
Сингапурын Засгийн газраас хүн амаа өсгөхгүй байх бодлого барьж байгаа ч энэ нь дорвитой үр дүнд хүрэхгүй.Учир нь эдийн засаг үсрэнгүй хөгжиж,зайлшгүй хэрэгтэй юм.
2017 оны 9 сарын байдлаар Сингапурын хүн ам дөнгөж 0,1 хувиар өссөн гэж тус улсын Үндэсний хүн амын хэлтсээс мэдээллээ.Тэрээр хэрэв би одоог хүртэл хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулдаг байсан бол Хятадын Тяньаньмэний талбай, Парисын плазатай төстэй 2-3 хотын төвийг хөгжүүлэх байсан юм гэлээ.Тиймээс энэ бүхнийг Сингапурын Засгийн газар анхааралдаа авч ямар нэгэн алхам хийх хэрэгтэй гэдгийг Сингапурын орон сууц, барилга хөгжлийн зөвлөх, гүйцэтгэх захирал асан,доктор Ляу Тай Кэр хэлсэн үгэндээ онцолсон юм.
Орчуулагч редактор (О.Мөнхзул)
© 2024 он. Mongolian Property Awards. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency