БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН МАНЛАЙЛАГЧДЫН ЦУГЛАРАЛТ 4 ДЭХ ЖИЛДЭЭ, 40 НОМИНАЦИ ДОР ШИЛДЭГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛНА.

Барилга, бүтээн байгуулалтын салбар бол улс орны хөгжлийн гол тулгуур багана билээ.

“М Жи Эл Интернэшнл” ХХК нь Монгол Улсын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжлийн өнгө төрхийг тодорхойлж буй шилдэг бүтээн байгуулалтыг дэлхийн жишгээр шалгаруулж тэдгээрийн чанар чансааг ангилах, үнэлэх, салбартаа манлайлагчдад урам өгөх цаашлаад олон улсын түвшинд гаргах зорилготойгоор “Mongolian Property Awards” арга хэмжээг 2016 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байна. 

Шалгаруулалтын босго, шүүх комиссын үйл ажиллагаа нь цар хүрээгээ өргөжүүлэн, олон улс болон дотоодын байгууллагуудад сурталчлан таниулах, барилга үл хөдлөх хөрөнгийн салбарт тодорхой үнэ цэнийг тогтоохын төлөө зорин ажилладаг ба шилдэгийг шалгаруулдаг цорын ганц байгууллага болон ажиллаж байна. 

Тус ёслолын ажиллагаанд 40 гаруй компани 200 гаруй зочид төлөөлөгчид оролцох ба нь тус шалгаруулалтын шүүлт шударга, бие даасан, хараат бус байдгаараа шагналын нэр хүнд жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

Mongolian Property Awards” шалгаруулалтанд оролцсоноор “Asia Property Awards” Ази номхон далайн хэмжээнд салбарын түүчээлэгчтэй Монгол улсаа төлөөлөн оролцох эрх нээгдэх  төдийгүй салбарын томоохон хөрөнгө оруулагчтай уулзах, төслөө танилцуулах, цаашлаад Монголын салбарт хөрөнгө оруулалтыг татах  боломж дүүрэн байх юм. 

4 дэх удаагийн ёслолын ажиллагааны

  • Ерөнхий ивээн тэтгэгчээр Emerald residence, Top Mebel, Wells 
  • Дэмжигч байгууллагаар Дэлхийн жишигт нийцсэн үл хөдлөх хөрөнгийн портал Oly.mn
  • Албан ёсны хүргэгчээр Сэлэнгэ групп, Олон улсын буухиа шуудан Ups хамтран ажиллаж байна.  

Оролцох хүсэлтэй байгууллага, хувь хүн бүрт нээлттэй ба 2020 оны 02-р сарын 15-ны өдрийг дуустал  http://www.propertyawards.mn/onlineregistration info@propertyawards.mn  хаягаар болон 7746 4646, 7011 4646, 8590 4646, 8516 4646  утсанд холбогдон бүртгүүлнэ үү.

4 дэх удаагийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд бизнесийн цар хүрээгээ барилгын салбарын бүтээгчдэд танилцуулах зорилгоор хамтран ажиллах бүрэн  боломжтой.

Шалгаруулалтын Ангилал

Дэмжигч
байгууллагууд

Хэрэв хэд хэдэн компани нийлэн гүйцэтгэсэн төслийг бүртгүүлэх бол заавал оролцон гүйцэтгэсэн компаниудад мэдэгдэн зөвшөөрөл авсан байх ёстой ба хэрэв хэд хэдэн компани ижил төслөөр оролцох тохиолдолд хоорондоо тохиролцон төслийн зохиогчийн эрхээр нэг л компани бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.

Зохион байгуулагчдын зүгээс хамгийн эхэнд бүртгүүлсэн компанийг бүртгэх болно. Компани хооронд зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.