Бүтээлч сэтгэлгээгээр шинэлэг, оновчтой шийдэл гаргасан, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан, өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлж чадсан бүх төрлийн дотоод засал чимэглэлийн төсөл. 1)2019 оны 9 сар хүртэл ашиглалтанд орсон 2)2022 оны 12 сар хүртэл ашиглалтад орох бүх төсөл оролцоно.
Хэрэв хэд хэдэн компани нийлэн гүйцэтгэсэн төслийг бүртгүүлэх бол заавал оролцон гүйцэтгэсэн компаниудад мэдэгдэн зөвшөөрөл авсан байх ёстой ба хэрэв хэд хэдэн компани ижил төслөөр оролцох тохиолдолд хоорондоо тохиролцон төслийн зохиогчийн эрхээр нэг л компани бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.
Зохион байгуулагчдын зүгээс хамгийн эхэнд бүртгүүлсэн компанийг бүртгэх болно. Компани хооронд зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.