Энэхүү үзүүлэлтээр үл хөдлөх хөрөнгө худалдан авагч болон үл хөдлөх хөрөнгөө зарах эсвэл түрээслэх сонирхолтой үйлчлүүлэгчдийн хооронд хамгийн найдвартай зуучлагч болж чадсан, аль алины нь сэтгэл ханамж, ашгийг нэмэгдүүлсэн, хэрэглэгчид ойр найдвартай байх үүднээс олон нийтэд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг, 2018 болон 2019 оны 9 сар хүртэл баталгаажсан борлуулалтаар хамгийн өндөр дүнтэй байгууллагыг шалгаруулна. Бүртгүүлэхэд дараах материалыг ирүүлнэ.
Үүнд: а. Байгууллагын танилцуулга
б. Удирдлагын мэдээлэл
в. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
г. 2018, 2019 онд борлуулсан, түрээслүүлсэн барилга, үл хөдлөх хөрөнгийн нийт хэмжээ, метр квадратаар
д. Хэрэв боломжтой бол 2018 оны жилийн эцсийн тайлан 2019 оны хагас жилийн тайлан
Хэрэв хэд хэдэн компани нийлэн гүйцэтгэсэн төслийг бүртгүүлэх бол заавал оролцон гүйцэтгэсэн компаниудад мэдэгдэн зөвшөөрөл авсан байх ёстой ба хэрэв хэд хэдэн компани ижил төслөөр оролцох тохиолдолд хоорондоо тохиролцон төслийн зохиогчийн эрхээр нэг л компани бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.
Зохион байгуулагчдын зүгээс хамгийн эхэнд бүртгүүлсэн компанийг бүртгэх болно. Компани хооронд зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.