Энэ үзүүлэлтээр эзэмшигч болон үйлчлүүлэгчийн аль алины нь тав тухтай байдал, ажлын байрны орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан баригдсан оффисын барилга, бизнесийн паркыг шалгаруулна.1)2019 оны 9 сар хүртэл ашиглалтанд орсон 2)2022 оны 12 сар хүртэл ашиглалтад орох төслүүд оролцоно.
Хэрэв хэд хэдэн компани нийлэн гүйцэтгэсэн төслийг бүртгүүлэх бол заавал оролцон гүйцэтгэсэн компаниудад мэдэгдэн зөвшөөрөл авсан байх ёстой ба хэрэв хэд хэдэн компани ижил төслөөр оролцох тохиолдолд хоорондоо тохиролцон төслийн зохиогчийн эрхээр нэг л компани бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.
Зохион байгуулагчдын зүгээс хамгийн эхэнд бүртгүүлсэн компанийг бүртгэх болно. Компани хооронд зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.