Энэхүү шалгуур барилгыг шинээр шинэчилж сайруулсан, насжилтыг уртасгасан зэрэг үзүүлэлт дээр үндэслэнэ. Бүх төрлийн (оффис, зочид буудал, худалдааны эсвэл логистикийн төв г.м) сэргээн зассан, өргөтгөл хийсэн төслүүд оролцож болно. 1)2019 оны 9 сар хүртэл ашиглалтанд орсон 2)2022 оны 12 сар хүртэл ашиглалтад орох төслүүд оролцоно.
Хэрэв хэд хэдэн компани нийлэн гүйцэтгэсэн төслийг бүртгүүлэх бол заавал оролцон гүйцэтгэсэн компаниудад мэдэгдэн зөвшөөрөл авсан байх ёстой ба хэрэв хэд хэдэн компани ижил төслөөр оролцох тохиолдолд хоорондоо тохиролцон төслийн зохиогчийн эрхээр нэг л компани бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.
Зохион байгуулагчдын зүгээс хамгийн эхэнд бүртгүүлсэн компанийг бүртгэх болно. Компани хооронд зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.