Хот, дүүргийнхээ гадаад үзэмжид чимэг нэмсэн, эдийн засагт хувь нэмрээ оруулсан, хотжилтын шинэчлэлд үнэтэй байр суурь эзлэх 1)2019 оны 9 сар хүртэл ашиглалтанд орсон 2)2022 оны 12 сар хүртэл ашиглалтад орох төслийг сонгон шалгаруулна. Төслийн байршил, тогтвортой хөгжил, орц гарц, болон хүрээлэн байгаа орчин, хороо дүүрэгтээ нийцсэн давуу талыг харгалзан үзнэ.
Хэрэв хэд хэдэн компани нийлэн гүйцэтгэсэн төслийг бүртгүүлэх бол заавал оролцон гүйцэтгэсэн компаниудад мэдэгдэн зөвшөөрөл авсан байх ёстой ба хэрэв хэд хэдэн компани ижил төслөөр оролцох тохиолдолд хоорондоо тохиролцон төслийн зохиогчийн эрхээр нэг л компани бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.
Зохион байгуулагчдын зүгээс хамгийн эхэнд бүртгүүлсэн компанийг бүртгэх болно. Компани хооронд зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.