Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол улсад барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээл тасралтгүй өргөжин тэлж байгаа хэдий ч тэдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг олон нийтэд тайлбарлан таниулах, чанар чансааг ангилах, үнэлэх, олон улсын тавцанд гаргах албан ёсны үйл ажиллагаа хангалттай хэмжээнд хийгдэж байгаагүй бөгөөд шилдгүүдийг шалгаруулж байгаад зогссон, завсарласан “Алтан цамхаг” болон оны шилдэг барилга шалгаруулдаг 2 байгууллагын удирдлагуудтай уулзалт хийсэн. Улмаар барилгын салбар ямар ч тохиолдолд шилдгүүдийг тодруулдаг байх ёстой гэдэг зорилгоос үүдэн ивээн тэтгэгчгүй, хамтрагчгүй, оролцогчгүй болсон энэ чиглэлд “М Жи Эл Интернэшнл” ХХК нь эхний ээлжинд бүх зүйлийг үнэ төлбөргүй зохион байгуулсан агаад зочид төлөөлөгчдийн болон барилгын бүртгэл, цом, гэрчилгээ, хэвлэх үйлдвэр, соёл урлагийн арга хэмжээ, цалин урамшуулал лед дэлгэц, хэвлэл мэдээлэл, телевиз, олон улсын зочид буудал Best Premier Туушинд болсон хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг 30 орчим зардлын төрөлд нийт 100 гаруй сая төгрөг дангаар зарцуулсан билээ.
“М Жи Эл Интернэшнл” ХХК нь барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын чиглэлээр 2014 онд иж бүрэн судалгааны ажлыг эхлүүлж, 2015 онд өөрийн салбар компани “М-Жи-Эл Капитал” ХХК-тай хамтран ”Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ болон 2016 онд “Барилгын Хөгжлийн Төв”-ийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн 2017 оноос Ази тивийн барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулагчид Монголд судалгаа хийсний үр дүнд манай компанитай гэрээ хийн хамтран ажиллаж эхэлсэн юм.
“М Жи Эл Интернэшнл” ХХК нь анх удаа Монгол Улсын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжлийн өнгө төрхийг тодорхойлж буй шилдэг бүтээн байгуулалтыг нийт 16 номинациар шалгаруулж тэдгээрийн чанар чансааг ангилах, үнэлэх, салбартаа манлайлагчдад урам өгөх цаашлаад олон улсын түвшинд гаргах зорилготойгоор “Mongolian Property Awards” арга хэмжээг 2016 онд Best Western Premier Туушин, 2017 онд Holiday Inn, 2018 онд Novotel зочид буудалд ёслол төгөлдөр амжилттай зохион байгуулсан билээ.
Энэхүү шалгаруулалтын үйл ажиллагаа нь цаашид жилээс жилд цар хүрээгээ өргөжүүлэн, олон улсад дотоодын байгууллагуудаа сурталчлан таниулах, барилга үл хөдлөх хөрөнгийн салбарт тодорхой үнэ цэнийг тогтоохын төлөө зорин ажилладаг, шилдгийг шалгаруулдаг цорын ганц байгууллага болон ажиллаж байна.
Энэ удаа зохион байгуулагдах “Mongolian Property Awards 2019” ёслолын арга хэмжээг 2019 оны 10 сарын 25-ны өдөр олон улсын “Kempinski” зочид буудалд зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн Газар, Барилга Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв болон Монголын Барилгын Үндэсний Ассоциаци дэмжин ажилладаг гэдгийг хэлэхэд таатай байна. Мөн “Mongolian Property Awards 2019” шалгаруулалтанд оролцсоноор “Asia Property Awards 2019”- д оролцох эрх нээгдэж байгаа бөгөөд “Asia Property Awards 2019” арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Тайландын нийслэл Банконг хотын “The Athenee Hotel, a Luxury Collection Hotel, Bangkok”-д хийх юм.
Мөн түүнчлэн бид үл хөдлөх хөрөнгийн “Property” сэтгүүл хэвлэгдэн гаргадаг ба дижитал хувилбарыг M plus аппликашн болон mplus.mn, magzter.com-оос үзэх боломжтой.
Хэрэв хэд хэдэн компани нийлэн гүйцэтгэсэн төслийг бүртгүүлэх бол заавал оролцон гүйцэтгэсэн компаниудад мэдэгдэн зөвшөөрөл авсан байх ёстой ба хэрэв хэд хэдэн компани ижил төслөөр оролцох тохиолдолд хоорондоо тохиролцон төслийн зохиогчийн эрхээр нэг л компани бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.
Зохион байгуулагчдын зүгээс хамгийн эхэнд бүртгүүлсэн компанийг бүртгэх болно. Компани хооронд зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.