Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол улсад үл хөдлөх хөрөнгийн зах зээл тасралтгүй өргөжин тэлж байгаа хэдий ч тэдгээр үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд тайлбарлан таниулах, чанар чансааг ангилах, үнэлэх, олон улсын тавцанд гаргах албан ёсны үйл ажиллагаа хангалттай хэмжээнд хийгдэж байгаагүй. Тиймээс бид Монгол улсад анх удаагаа Mongolian Property Awards 2015-ыг Forbes Mongolia сэтгүүл, MGL International, Bloomberg TV-тэй хамтран албан ёсоор зохион байгуулсан билээ. Энэхүү шалгаруулалтын үйл ажиллагаа цаашид жил болгон уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд энэ удаагийн шалгаруулалт анхны гэдэг утгаараа 2010-2015 онд баригдсан шилдэг барилга, байгууламжуудыг хамарч байгаагаараа онцлогтой.
Хэрэв хэд хэдэн компани нийлэн гүйцэтгэсэн төслийг бүртгүүлэх бол заавал оролцон гүйцэтгэсэн компаниудад мэдэгдэн зөвшөөрөл авсан байх ёстой ба хэрэв хэд хэдэн компани ижил төслөөр оролцох тохиолдолд хоорондоо тохиролцон төслийн зохиогчийн эрхээр нэг л компани бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.
Зохион байгуулагчдын зүгээс хамгийн эхэнд бүртгүүлсэн компанийг бүртгэх болно. Компани хооронд зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.